ГССҮТ: Дэлбэрэлтэд өртөн түлэгдэж, бие нь маш хүнд байсан нэг иргэн нас барлаа

2024-01-31 Мэдээ, мэдээлэл


Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлт болон галд өртсөн 14 хүн ГССҮТ-ийн салбар эмнэлэг болох Түлэгдлийн төвд хүргэгдсэн.

Ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр /2024.01.31/ 10:30 цагт нас барсан байна. Одоогоор дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа бол Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарчээ. Мөн гурван хүний биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Ингэснээр осолд өртөж түлэгдэж, маш хүнд заалттайгаар хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэн нас барлаа.

Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.