Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчдыг сүүлчийн замд нь үдэж, хүндэтгэл үзүүлэв.
Эргэн сануулахад, энэ сарын 24-нд Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан автомашин мөргөлдсөнөөс газ дэлбэрч, онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.