Эмч ярьж байна
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны их эмч А.Саранцэцэгтэй төрөлхийн тэмбүү өвчин болон түүнээс хэрхэх урьдчилан сэргийлэх талаар цөөн хором хөөрөлдсөн юм.
-Төрөлхийн тэмбүү өвчин юунаас үүсдэг вэ?
-Төрөлхийн тэмбүү өвчний хувьд, тэмбүүгийн халдвартай эх жирэмсэлж, эмчлүүлээгүй тохиолдолд жирэмсний тээлтийн явцад эхээс урагт тэмбүү өвчний үүсгэгч хүйн вэнийн болон тунгалагийн судсаар дамжин халдварлаж төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол байдаг.
-Манай улсын энэ өвчний талаарх тоон мэдээллийг тодруулбал?
-Өнгөрөгч оны эхний 11 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 28 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн. Үүнээс амьгүй төрөлт 11, нас баралт 4 гэсэн тоон мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, жирэмсний тээлтийн явцад үүсэж байгаа томоохон хүндрэлүүд болох зулбалт, амьгүй төрөлт, дутуу төрөлтийн голлох шалтгааны нэг нь тэмбүү өвчний халдвар байдаг. Тиймээс тэмбүү өвчний халдварыг эрт илрүүлж, оношлох нь туйлын ач холбогдолтой.
-Жирэмслэхээс өмнө буюу жирэмсэний хяналтын явцад энэ төрлийн халдварын шинжилгээг хийдэггүй юм уу?
-Жирэмсний явцад тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээг хоёр удаа өгдөг. Эхнийх нь жирэмсний хяналтад анх хамрагдах үед. Харин хоёр дахь шинжилгээг жирэмсний 28 долоо хоногтой буюу жирэмсний долоон сартайд хийдэг. Мөн ХДХВ/ДОХ, тэмбүүгийн халдварыг илрүүлэх шинжилгээнд эхчүүд хамрагдаж байна.
-Тэгвэл төрөлхийн тэмбүү өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар манай уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Нэг бэлгийн хавьтагчтай байх
-Хамгаалалттай бэлгийн хавьталд орох
-Хэвийн бус байрлалаар бэлгийн хавьталд орохгүй байх
-Жирэмсэн ээж эмчийн хяналтандаа эрт орох
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.