Бэлгэвч хэрэглэх нь олон төрлийн ач холбогдолтой

2023-12-30 Мэдээ мэдээлэл

Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн аль аль нь олдоц сайтай, зөв хэрэглэх юм бол хүсээгүй жирэмслэхээс хамгаалаад зогсохгүй ХДХВ-ийн халдвар, БЗХӨ-өөс давхар хамгаална. Түүнчлэн эмэгтэй хүний умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна. Бэлгэвч нь эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Бэлгэвчийг хадгалах хугацаа, үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж байх нь зүйтэй. Нэг дор бэлгэвчийг давхарлан хэрэглэж болохгүй, бэлгэвчийг давхарлан хэрэглэснээр бэлгэвч урагдан гэмтэх боломжийг ихэсгэнэ. Бэлгэвчийг хэрэглэсний дараагаар хаях бөгөөд дахин хэрэглэж болохгүй. Бэлгэвчийг зөвхөн ганц удаа хэрэглэх зориулалттай.  юм

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.