Сэрэмжлүүлэг: Сүхбаатар аймагт цасанд суусны улмаас гэр бүлийн дөрвөн хүн амиа алджээ

2024-01-12 Мэдээ, мэдээлэл


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явахаар замд гараад машин нь цасанд сууж, улмаар дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эдгээр иргэний хоёр нь хүүхэд байжээ. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүрдгэгдсэн байна. Одоогоор биеийн байдал нь хүнд байгаа аж. Түүнчлэн осгосон, угаартсан эсэх ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгааг мэргэжлийн байгууллагаас хэлж буй юм.

Дашрамд сануулахад, нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх, бага насны хүүхдийг замд авч явахгүй байхыг санууллаа.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.