Урт цагааны барилгыг нурааж эхэлжээ

2024-01-2 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж эхэлжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас нурааж эхэлсэн байна.

Нийслэлийн өмчид харьяалагдаж ирсэн дээрх барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж, 2019 оноос эхлэн буулгах шийдвэр гарсан ч хэрэгжилгүй удсан. Харин өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа дээрх барилгыг хэрхэх шаардлагатай талаар иргэдээс санал авахад 90 гаруй хувь нь буулгаж, ногоон байгууламж барих шаардлагатай гэдэг санал өгсөн. Тодруулбал, 3564 иргэн санал асуулгад оролцсоноос 3419 нь хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж барихыг дэмжсэн юм. Мөн НИТХ-аас өнгөрсөн оны сүүлээр тус барилгыг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан. Үүний дараа тус байрыг чөлөөлөх шаардлагыг түрээслэгч нарт тавьсан байдаг. Харин одоо буулгаж байна. Ингэснээр тус барилгын суурин дээр хавраас бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм.

Гэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцэх үед П.Наранбаяр нарын зүгээс “Нийслэл соёлын өвөө устгаж болохгүй. Хуучны 43-хан барилга нийслэлийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Түүний нэг нь Урт цагааны гудамж. Өнөөгийн дүр төрхийг нь алдуулалгүй сэргээн засварлах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндөж тавьж байв.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.