Ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буй. Тэгвэл энэхүү хөдөлгөөнийг өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод нээлээ.
Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулав.
Тэрбээр ” “Нийслэл хот маань хүн амын 53 хувь нь оршин суудаг, ийм олон хүн амтай. Үйлдвэрлэл бүтээгдэхүүний төв болсон ийм хот. Ийм хотод хүнсний хангамж болон аюулгүй байдлыг хангах нь нэн чухал үүрэг. Манай нийслэл хотын харьяаны хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарын хүмүүс 5.3 хувийг нийслэлийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнийг хангаж байна. Бусад хангамжийг хөдөө орон нутагтай хамтран хангаж байдаг. Энэ Хүнсний хувьсгал бол цагаа олсон ажил гэж үзэж байгаа. Бид бүгд нийслэлийнхээ хүн амыг хүнсний хангамж, аюулгүй байдлаар хангаж ажиллахын тулд хөдөө орон нутагтайгаа хамтарч ажиллана” хэмээсэн юм.
Мөн тэрбээр нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж, мах, сүү, үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг голлон хангаж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нартай тус арга хэмжээнд оролцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.