Энэ оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 5.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Тухайлбал, оны эхний 11 сард Монгол Улс импортоор нийт 8.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 504.5 сая ам.доллароор буюу 6.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Импортоор нийлүүлсэн бараа:
Машин механик, тоног төхөөрөмж эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.6 тэрбум ам.доллар буюу 19.2 хувь,
Эрдэс бүтээгдэхүүн 1.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.7 тэрбум ам.доллар буюу 87 хувь),
Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 937.5 сая ам.доллар буюу 35.2 хувь,
Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.5 тэрбум ам.доллар буюу 18 хувь,
Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 798.7 сая ам.доллар буюу 9.5 хувь,
Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 463.8 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.7 хувь ногдож байна.О
Оны эхний арваннэгдүгээр сард суудлын 66.807, ачааны 18.877 машин импортоор оруулж иржээ.
Түүнчлэн 83.5 мянган тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.