Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл ажиллана

2023-12-7 Мэдээ мэдээлэл

 

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 17:00-20:00 цаг хүртэл жижүүр эмч ажиллана.

Харин амралтын өдрүүдээр 10:00-15:00 цаг хүртэл жижүүр эмч ажиллахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.