Улсын хэмжээнд АИ-92 автобензины 20 хоногийн нөөцтэй байна

2023-11-29 Мэдээ, мэдээлэл

Ашигт Малтмал, Газрын Тосны Газараас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг танилцуулжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 71545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.

Үүнд:

А-80 автобензин 2187 тонн буюу 13 хоног
АИ-92 автобензин 24392 тонн буюу 20 хоног
АИ-95 автобензин 5071 тонн буюу 25 хоног
Дизелийн түлшний 36 464 тонн буюу 16 үлдэгдэлтэй гэсэн үг юм.
Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар манай улс 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол ийнхүү багасаад байна. Манай улс он гарснаас хойш нийт 2.16 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.