Арван аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй байна

2023-11-23 Мэдээ, мэдээлэл

 

Арван аймгийн 22 сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтон, цагаан зудын нөхцөл бүрджээ. Дараах байршилд цагаан зудын эрсдэл өндөр байна хэмээн холбогдох байгууллагаас мэдээллээ.

Үүнд:

Баян-Өлгий аймгийн Сагсай сум,
Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас,
Ховдын Алтай, Булган, Үенч,
Говь-Алтайн Баян-Уул,
Завханы Цагаанхайрхан,
Хөвсгөлийн Цэцэрлэг,
Булганы Могод, Гурванбулаг,
Төв аймгийн Эрдэнэсант,
Дорноговийн Дэлгэрэх, Иххэт,
Хэнтийн Оргил, Галшар сум
Нийслэлийн Багануур дүүрэг багтаж байгаа юм.
Арван аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй

Харин дараах найман аймгийн 26 сум “зудархуу” гэх ангилалд багтжээ.

Ховдын Зэрэг,
Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант,
Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац,
Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх,
Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур,
Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг,
Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан,
Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.