Шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулна

2023-11-23 Мэдээ, мэдээлэл


Жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгждэг.

Энэ оны шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгаж, Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна. Ирэх оны 04-р сар хүртэл үргэлжлэх уг хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянган айл өрх, орон нутгийн 72 мянган айл өрх хамрагдах тооцоолол гарчээ.

Шөнийн тарифын хөнгөлөлт 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд үйлчилдэг бөгөөд баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.