Төөрсөн, сураггүй болсон 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2023-11-23 Мэдээ, мэдээлэл


Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байна.

04:00 цагийн байдлаар ОБЕГ-т нийт 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 307 хүн төөрсөн, сураггүй болсон байна. Дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран 252 хүнийг эсэн мэнд олсон бөгөөд, 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 хүнийг эрэн хайж байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.