ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.11.15/ цэрэг амиа алдсан талаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:
-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 заасны дагуу прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд товч мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны 06.21 цагт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн байранд хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан гэдэг дуудлага мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах алба Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийн газар ажиллаж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, идсэн хоолоос дээж авч байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаагаар арваннэгдүгээр сарын 12-нд талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамтаар өглөө босч, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цайндаа орсон. Мөн зааланд бүжгийн сургуулилалт хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолоо идээд оройн тоондоо хамрагдсан байсан. Мөн өдрийн 22.34 цагт амралтын байр руугаа орсон байдаг. Тэгээд арваннэгдүгээр сарын 13-ны өглөө босоход талийгаач босоогүй, нас барсан байдалтай байсан учраас цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан. Талийгаачийн нас барсан байдлыг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1 болон Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны Цогцост шинжилгээ хийх журам, Шүүх шинжилгээний хууль заасан үндэслэл журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Нас барсан цэргийн ар гэрийнхэнд камерийн бичлэгийг үзүүлнэ” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.