Өнгөрсөн долоо хоногийн эрэн сурвалжлах ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлтийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, оргодол 65, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 346, сураггүй алга болсон 149 хүн, хэн болох нь тогтоогдоогүй долоон цогцос олсон байна. Түүнчлэн шүүхээс даалгасан хүн 453, зөрчил үйлдсэн этгээд 87, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, алдагдсан 28 тээврийн хэрэгслийг олж, тогтоожээ.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг иргэдэд уриаллаа.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.