Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн …. дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газрын “Ажлын хэсэг” шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас гурван морьтой хүн хууль бусаар хил нэвтэрсэн байна. Тэд инженерийн торон саадыг тасалж байх үед нь хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алджээ.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.