Орон сууцны үнэ 9.3 хувиар өсчээ

2023-10-17 Мэдээ, мэдээлэл

 

Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрөгч сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өсжээ.

2023 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.85 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байгаа бол шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ – 3.85 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.44 сая төгрөг байна.

Түүнчлэн шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байгаа юм.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.