Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд энэ сарын 17-21-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэнэ.
Зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулах аж.
Иймд дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэдийг барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
29 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.