Өнөөдрөөс айл өрхүүдийн халаалт ирнэ

2023-09-15 Мэдээ, мэдээлэл

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл халаалт өгдөг. Өнөөдөр орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно.

Түүнчлэн байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэрвэл есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулах боломжтой аж.

Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийжээ. Дэлхийн банкны санхүүжилтээр долоо, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр тав, улсын төсвийн хөрөнгөөр гурван байршилд засвар хийсэн байна.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.