Дорноговийн Улаанбадрах суманд малын 20-35 хувь нь үхсэн төрж байна

2023-08-31 Мэдээ, мэдээлэл

Ураны хор хохирлоос үүдэж Дорноговийн Улаанбадрах суманд малын 20-35 хувь нь үхсэн төрж байна. Улаанбадрах сум болон найман газар ураны лиценз олгохоор зэхэж буй юм. Уран олборлохдоо уусган баяжуулах арга хэрэглэдэг. Энэ арга нь гүний ус руу хүхрийн хүчил шахаад тэр хүчлээ жил болгоод татаж аваад ураныг ялгаж авдаг. Хүхрийн хүчил гэдэг бол аккумляторын шингэн. Уг шингэнийг гүний ус руу хийгээд байхаар тухайн газрын усыг уух боломжгүй болсон. Цөмийн энергийн хуульд ураныг олборлосон газраа булшилна гэсэн байдаг. Энэ бол асар их хор хөнөөлтэй. Баянбогд уулын ойр орчим дахь орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг тусгай хамгаалалтаас нь гаргахаар ИТХ хуралдсан байна. Тиймээс Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгч байгаагаа Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга н.Гантөмөр болон иргэдийн төлөөлөл хамтран хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.