Жоншны уурхайн гүнд гацсан уурхайчдын цогцсыг гаргажээ

2023-06-20 Мэдээ, мэдээлэл


Хэнтий аймгийн нутагт зургаадугаар сарын 18-нд усархаг бороо орж, Бор-Өндөр дэх жоншны уурхайн 30-40 метрийн гүн цооног руу үерийн ус урсан орж, уурхайн гүнд ажиллаж байсан 33, 40 настай хоёр ажилтан гарч ирж чадаагүй тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 18-ны 20.00 цагийн орчимд иржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын аврагчид ослын газарт 30 гаруй цаг ажиллаж, өнөөдөр үд орчимд хоёр хүний цогцсыг гаргаж, ажиллагааг зогсоосон байна.

Жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн цооног үерийн усаар дүүрсэн тул алба хаагчид усыг бүрэн соруулжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.