МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, төсвийн тухай хуультай холбоотой асуудал. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн тухайн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой зарим нэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Улмаар анхны хэлэлцүүлэг хийгдсэн. 2023 оны төсөвт тодотгол хийж, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж, төсөв дагаад 7 хууль, 2 тогтоолд өөрчлөлт орж байгаа. Энэ долоо хоногт эдгээрийг дуусгах шийдвэр гаргасан. Цалин тэтгэвэр, тэтгэмжийн өөрчлөлт долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учир яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс төсвийн тодотгол, түүнийг дагасан асуудлыг бүрэн хэлэлцэж дууссан.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Мөн үеэр нэг хүйсийн байх доод хэмжээ 40-оос доошгүй байна гэх санал дэмжигдсэн. МАН хүйсийн тэгш байдлын асуудлыг дэмжиж байгаа” гэлээ.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.