Н.Ганболд: Гаалийн эрэлч нохойн албан хаагчдын ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөх боломжтой

2023-05-22 Мэдээ, мэдээлэл

Гаалийн эрэлч нохойн сургалтын төв мэргэжлийн сургалтын байгууллага болсноороо албан хаагчийн чадамжид суурилсан хөтөлбөр хэрэгжүүлж тус сургалтад суусан албан хаагчдад чадамжийн гэрчилгээ олгоно.

Чадамжийн гэрчилгээнд мэргэжлийн зэрэг, түвшнийг нь тодорхойлж өгснөөр албан хаагчдын ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөх олон давуу талууд бий болж байна.

Гаалийн эрэлч нохойн сургалтын төв “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал”-ын дагуу сургагч багш-албаны нохой-хөтлөгчийн, хөтлөгч-албаны нохой гэдэг мэргэжлүүд дээр ажил мэргэжлийн стандартуудыг боловсруулсан.

Уг стандартуудыг дотоод гадаадын албаны нохой сургах сургалтын хөтөлбөрүүдтэй харьцуулан шинээр боловсруулж батлуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Эх сурвалж: ГЕГ

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.