НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

2023-05-15 Мэдээ, мэдээлэл

 

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-ны лхагва гарагт 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2023.04.01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав. Өнөөдрийн байдлаар ebarimt системд 40,632,495 баримт бүртгэгджээ.

Суглаагаар:

-1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
-11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
-51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой болсон билээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.