Он гарснаас хойш унадаг дугуйн 16 осол бүртгэгджээ

2023-05-10 Мэдээ, мэдээлэл


Өнгөрсөн оны байдлаар унадаг дугуйтай холбоотой 89 осол гарч байсан бол он гарсаар нийт 16 ослын тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн гэр хороолол, хотхон дотор автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо нэмэгдсэн байна. Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох, гарцгүй хэсгээр дугуйтай явах, зорчих хэсгийг голлож оролцох зэрэг шалтгааны улмаас хүүхдүүд машинд мөргүүлж цаашлаад амь насанд нь аюул учирч буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.