Д.Батжаргал: Үхсэн малын махыг боловсруулсан “Үүлэнгөү” компанийн үйлдвэрийг бүрэн лацадсан
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХХААХҮЯ-ны салбарын хяналтын ахлах мэргэжилтэн Д.Батжаргал” Хүнс хөдөө аж ахуйн яамны шалгалтын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эмээлт” зах дээр очиж хяналт шалгалт явуулсан. Биднийг очиход цагдаагийн газраас үхсэн малын махыг боловсруулсан “Үүлэнгөү” компанийн үйлдвэрт иргэдийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан. Улмаар Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ-наас маханд үзлэг хийж, үйлдвэрийг бүрэн лацадсан. Улмаар махнаас нийт 10 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Биднийг очиход үхсэн малын мах байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Үйлдвэрийн ажилчдын хэлж байгаагаар экспортод гаргах гэж бэлтгэсэн мах гэх тайлбарыг өгч байсан. Холбогдох бүх бичиг баримтыг хуулийн байгууллага хурааж авсан байгаа. “Үүлэнгөү” компани нь 2022 оны зургаадугаар сард хийсэн шалгалтаар үйл ажиллагааны дүгнэлтийн дагуу эрх нь цуцлагдсан байсан” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.