Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олгосон байна. Түүнчлэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сарын 10-наас оршин суух зөвшөөрлийн долоон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор нийт 3408 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал, оршин суух зөвшөөрлийн хүсэлт 2313, оршин суух зөвшөөрлийн сунгалт 918, оршин суух зөвшөөрлийн хасалт 99, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх 60 хүсэлтийг тус тус цахимаар хүлээн авчээ.
Мөн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 1749 иргэнд утсаар, 723 иргэнд биечлэн, таван иргэнд цахимаар, нийт 877 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.