Энэ жил зургаан дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг хийж байна

2023-05-1 Мэдээ мэдээлэл

 

Энэ жил зургаан дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан.

Тэдгээрээс сүрьеэгийн халдвартай 214 хүнийг олж тогтоон хяналтад авч эмчилгээг эхлүүлсэн. Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг байгуулж, далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургахад хамтран ажиллаж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.