Дорнод, Сүхбаатар аймагт дэгдсэн түймрийн улмаас 3.6 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдоод байна

2023-04-25 Мэдээ, мэдээлэл

Дорнод, Сүхбатаар аймгийн хэд хэдэн нутгийг дамнасан ой хээрийн түймэр энэ сарын 8-нд дэгдэж, холбогдох албаныхан болон иргэд гурван хоногийн хугацаанд бүрэн унтраасан. Тэгвэл түймрийн хохирлыг урьдчилсан байдлаар Нөмрөгийн дархан цаазат хамгаалалтын захиргаанаас гаргаад буй юм.

Тодруулбал, ойн ургамал болон бэлчээрийн 447 мянган га орчим талбай өртснийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс боловсруулсан зурагт үндэслэн тогтоожээ. Ингэхдээ холбогдох журмын дагуу нэг га газрын суурь үнэлгээг үндэслэн тооцоход дээрх хэмжээний талбайд 3,4 тэрбум гаруй төгрөгийн хохирол тогтоогдоод байна. Түүнчлэн ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцоход, дээрх хохирлын хэмжээ 128,2 сая төгрөг болжээ. Эдгээрээс гадна байр сууц, автомашинд гарсан хохирлыг оруулан тооцоход 3.6 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг холбогдох албанаас тодруулж байна.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.