Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдрийн 16:54 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван ханатай монгол гэр алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух иргэний бариатай байсан таван ханатай гэрийг 28 настай, эрэгтэй “С” гэгч хулгайлж, бусдад худалдан борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Иймп иргэд орон гэрээ эзгүй орхих бол ойр дотнынхондоо захиж үлдээх зэргээр хулгайлах гэмт хэргээс сэргийлэхийг санууллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.