ЭМДЕГ: Элэгний хордлогот өвчний тусламж, үйлчилгээний 85 ХУВИЙГ ХӨНГӨЛНӨ

2023-06-21 Мэдээ мэдээлэл

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор элэгний хордлогот өвчин, реактив гепатит өвчний эмийн эмчилгээг 571 мянга, мэс заслыг 927 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 1450 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 515 сая 835 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.