Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулжээ

2023-04-11 Мэдээ, мэдээлэл


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” хэмээх газарт ой, хээрийн гал түймэр гарч, нэлээд өргөн талбайг эзлээд байсан юм. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрар, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 4 хэсэгт хуваагдан ой хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулж, одоогийн байдлаар галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.