Олон нийтийн газарт орилсон иргэн О.Осоржамаад 25 хоног баривчлах шийтгэл оноожээ

2023-11-28 Мэдээ, мэдээлэл


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт зохисгүй авирлаж, өмсөж явсан хувцсаа тайлж шидэн, орилж хашгирч танхайрсан О.Осоржамаад 25 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.

Тэрбээр энэ сарын 16-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх явган хүний зам дээр өмсөж явсан хувцсаа тайлж, газар шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч О.Осоржамаад 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.