“Кантон файр” 133 дахь удаагийн үзэсгэлэн тун удахгүй…

2023-03-30 Мэдээ, мэдээлэл


“Кантон файр” үзэсгэлэнгийн хамтран ажиллагч Монголын худалдааг дэмжих нийгэмлэгээс 133 дахь удаагийн ээлжит үзэсгэлэнгээ тун удахгүй түмэн олонд дэлгэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Энэ удаагийн үзэсгэлэн офлайн болон онлайн хэлбэрээр “Кантон файр” үзэсгэлэнгийн цогцолборт гурван үе шаттайгаар нийт 21 хоног үргэлжлэх аж. Харин үе шат бүр нь таван хоног болох юм байна.

Онлайн үзэсгэлэнгийн хугацаа нь офлайн үзэсгэлэнгийн нээлт болон хаалтын хугацаатай ижил бөгөөд бүх функцуудыг 24 цагийн турш ашиглах боломжтой.

Кантон файр үзэсгэлэн дууссаны дараа онлайн платформ хэвийн үйл ажиллагааны шатандаа орох бөгөөд үзэсгэлэнд оролцогчдыг холбох, цаг товлохоос бусад функц нь 9-р сарын 15-ныг хүртэл нээлттэй байх аж.

Энэ удаад үзэсгэлэнгийн танхимын D хэсгийг шинээр нээж байгаа бөгөөд 3 үе шат бүрт 100.000 ам метр талбай бүхий талбай нэмэгджээ. Түүгээр зогсохгүй үзэсгэлэнгийн нийт талбайг 1.18 сая метр квадратаас 1.5 сая метр квадрат болгож өргөтгөсөн байна. Ийнхүү үзэсгэлэнгийн лангуунуудын цар хүрээ өргөжин 70 мянга хүрсэн нь тус үзэсгэлэнгийн шинэ дүр төрх, хэв маягийг илтгэн харуулж буй юм.

Үзэсгэлэнгийн танхимын талбайг өргөтгөсөн нь үзэсгэлэнгийн олон чухал үзмэрүүдийг өргөжүүлэн дэлгэж харуулах боломжийг олгож байна. Ингэснээр цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, машин механизм, тээврийн хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, гэрэлтүүлэг, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайгаар өргөжүүлжээ.

Нэгдүгээр үе шатанд аж үйлдвэрийн автоматжуулалт, ухаалаг үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн талбай, шинэ эрчим хүч, ухаалаг сүлжээтэй автомашины үзэсгэлэнгийн талбай, хэрэглээний цахилгаан бараа, мэдээллийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай болон ухаалаг амьдралын талбай шинээр нэмэгдсэн байна.

Хоёрдугаар үе шатанд эх, нярай хүүхдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нэмэгдсэн.
Гуравдугаар үе шатанд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэнгийн талбайд “Ахмад настны эдийн засаг” (Өндөр настангуудад зориулсан үйлдвэрлэл хэмээн бас нэрлэдэг бөгөөд энэ нь нийгмийн насжилтыг дагаж ахмад настны хэрэглээнд тусгайлан үйлчилдэг салбарыг хэлдэг) талбай, урвалж, хамгаалалтын хэрэгслийг турших тусгайлсан талбай нэмэгджээ.

Үүнээс гадна 1-нэгдүгээр үе шатанд машин механизмын үзэсгэлэнгийн талбайг сайжруулан, шинэчлэн зохион байгуулж, том оврын машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн талбайг боловсруулах машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн талбай, ерөнхий машин, жижиг боловсруулах машин, үйлдвэрлэлийн эд ангиудын үзэсгэлэнгийн талбай, ерөнхий машин механизм, механик үндсэн эд ангиудын үзэсгэлэнгийн талбай болж өөрчлөгдсөн. Энэ нь секцийн бүтцийг оновчтой илүү мэргэжлийн болгож өгснөөрөө онцлог юм.

Энэ удаагийн “Кантон файр” үзэсгэлэнд офлайн болон онлайнаар оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Та дараах холбоосоор нэвтэрч орно уу: https://www.cantonfair.org.cn/en-US

Дашрамд дуулгахад,

-I үе шат 4-р сарын 15-19
Цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг, тээврийн хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, машин механизм, техник хэрэгсэл, барилгын материал, химийн бүтээгдэхүүн, эрчим хүч

-II үе шат 4-р сарын 23-27
Өргөн хэрэглээний бараа, бэлэг дурсгал, гэр ахуйн чимэглэлийн зүйлс

-III үе шат 5-р сарын 1-5
Нэхмэл эдлэл, гутал, хувцас, оффис хэрэглэл, цүнх сав болон амралт чөлөөт цагийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хоол хүнс гэсэн чиглэлээр зохион байгуулагдах болно.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.