Энэ сарын 8-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй 3 настай хүү БНТУ-д эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлсэн. Хандивын аян ямар үйл явцтай байгаа талаар бид хүүгийн төрсөн ааваас тодрууллаа.
М.Цогтбаатар “Хүүгээ Турк улс руу авч явж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Турк руу материалаа явуулсан. Зөвхөн эмчилгээний зардалд 120-150 сая төгрөг хэрэгтэй. Тийм учраас Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байгаа. Одоогийн байдлаар 50 сая төгрөгийн хандив цугларсан байна. Тусалж, дэмжиж байгаа Монголчууддаа баярлалаа” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.