Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсрол, эрүүл мэнд, барилга зэрэг салбарын зургаан байгууллагад ажиллажээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Улсын гуравдугаар төв эмнэлгийн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт орсон бол “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын 40 гаруй улсын хяналтын инженерүүдэд “Авлигын шалтгаан нөхцөл, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн байна. Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэстэй хамтран “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 30 ажилтанд авлигын эсрэг сургалт оржээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.