Хоёр настай хүүхдийг маань цэцэрлэгийн багш нь зодож, биед нь гэмтэл учруулсан талаар ээж нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Тус мэдээлэлд “Багшаас нь толгой нь хөхөрсөн учрыг асуухад “Анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо” гэсэн хариу тайлбар өгсөн. Гэтэл маргааш өглөө нь камерын бичлэг шүүхэд охиныг минь цэцэрлэгийн хаалганаас авхуулан чирсээр ариун цэврийн өрөө рүү оруулан таван минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа. Багшаас өөр хүн манай хүүхдэд хүрээгүй” гэсэн байв.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилсон байна. Одоогоор багш нь гэмтэл учруулсан эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.