Нөөцийн махны үнэ өмнөх жилээс 3000 төгрөгөөр өсөв

2023-03-13 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хүн амын энэ оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Энэ нөөцийн махыг энэ сарын 15-наас буюу лхагва гарагаас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм.

Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулна гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолсон юм. 

Тэгэхээр үхрийн мах өнгөрсөн оноос 1800 төгрөгөөр, 2021 оноос 3000  төгрөгөөр өсчээ. Мөн хонины мах өнгөрсөн оноос 300 төгрөгөөр, 2021 онтой харьцуулвал 1900 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ямааны мах өнгөрсөн оноос 700 төгрөгөөр буурч, 2021 оныхноос 200 төгрөгөөр өссөн буюу үнийн хувьд хамгийн хэлбэлзэл багатай нь байгаа юм. Тодруулбал, үхэр, хонины мах өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 300-3000 төгрөгөөр нэмэгдсэн бол ямааны мах буурсан үзүүлэлттэй байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.