Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрөгч сарын 27-ноос энэ сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсролын зээлийн сан, Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажиллалаа.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.
Нийгмийн сүлжээнд түгсэн “Суруга Монгол” ХХК-ийн баригдсан барилга нь аваарын гарцыг зориулалтын дагуу хийгээгүй, айл дотроо байршуулсан, барилгын норм дүрмийг зөрчсөн байна” гэх мэдээллийн мөрөөр ажиллаж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.