Улс даяарх музей үнэ төлбөргүй ажиллана

2023-03-1 Мэдээ, мэдээлэл
Улс даяарх музей үнэ төлбөргүй ажиллана
Өнөөдөр “Эх орончдын өдөр” тохиож байна. Аливаа ой, өдрийг тэмдэглэх нь тухайн үеийн түүхэн ач холбогдол, үнэ цэнийг ойлгон мэдэх, ирээдүй хойчдоо танин мэдүүлэх учир холбогдолтой байдаг билээ. Тиймээс гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.

Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

Музей  Хаяг Цагийн хуваарь Утас
1. Монголын үндэсний музей Төрийн ордны баруун талд Өдөр бүр 09:00-18:00 70110913
2. Чингис хаан үндэсний музей Төрийн ордны баруун хойно Даваа-Ням гарагт 09:00-17:00Үзвэрийн сүүлийн цаг 16:30 70212222 70217777
3. Дүрслэх урлагийн музей Барилгачдын талбайн зүүн талд Өдөр бүр 09:30-16:30 326060
4. Байгалийн түүхийн музей Ялалтын талбайн чанх хойно Мягмар-Ням гарагт 09:00-18:00 70000171
5. Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00Үзвэрийн сүүлийн цаг 16:15 343071
6. Театрын музей Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/ Өдөр бүр 09:30-17:00 311320
7. Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж 10:00-16:30 324788

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.