1959 онд Казакын “Ленинская смена” сонин Аралын тэнгисийн баруун хойд хэсэгт орших Барса-Келмес гэдэг гайхалтай арлын тухай материалыг анх удаа нийтэлжээ. Арлын нэрийг казак хэлнээс орчуулбал “Очвол эргэж ирэхгүй” гэсэн утгатай аж.
Өвөг эцэг нь эрэг хавиар нутагладаг байсан Ажогин гэгч эр бараг уран зөгнөл гэхээр хэд хэдэн түүхийг сэтгүүлчдэд ярьж өгсөн байна. Дотор нь орсон бүхнийг үүрд залгин авдаг багширсан өтгөн манан арал дээр татсан байхыг нутгийн оршин суугчид нэг бус удаа харж байжээ. Хачирхалтай энэ үзэгдэл цэргийнхний анхаарлыг ихэд татсан тул нисэгчид болон танкчид ер бусын энэ мананг нэвтлэн гарах туршилт хийж эхэлсэн аж. Манантсан үүлийг нэвт нисэн гарах учиртай нэг бус онгоцных нь хөдөлгүүр унтраад даалгавраа биелүүлж чадахгүй байв.
Мөн хачин жигтэй манан уруу оруулсан танкны жолооч радио холбоогоор дуудсаар атал хариу өгөхгүй болохоор нь танкийг нь тэндээс татлагаар чирж гаргасан байна. Огт гэмтэл учраагүй танкан дотор жолооч нь байгаагүй хэрнээ хувцас хэрэгсэл нь бүрэн үлдсэн байжээ. Хурмастын эдгээр хачирхалтай урсгал юутай холбоотой болохыг эрдэмтэд бас л тайлбарлаж чадахгүй байгаа юм.
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.