Сар шинийн баярын өдрүүдэд объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 3 нийт 18 удаагийн дуудлагаар ОБЕГ-ын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 1.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 41 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Мөн хоёрдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны хамгаалалтад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, Гал түймэр унтраах, аврах ангиас хуваарийн дагуу 12 алба хаагч, 3 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж ажиллажээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.