Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.27/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулав.
Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 752 зээлдэгчид 79,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгов.
Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монгол банк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлж байна.
Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, эдийн засгийн үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын ЭСЯ, Койка, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Газрын багц хуулийн төсөл, Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлгээс нийт 10.400 гаруй санал авч, зонхилон гарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал, Лицензийн давхцал, газар өмчлүүлэхтэй холбоотой саналуудыг нэгтгэв.
Барилгын материалын үнийн өсөлт тооцож хэрэгжүүлэх тухай УИХ-ын 88-р тогтоолын хүрээнд магадлалын хянан баталгаажуулалтыг явуулж байна.
Хүн амын нутагшил суурьшилтийн ерөнхий төлөвлөгөөний төслийг нийт 5 аймагт хэлэлцүүлэв.
Дээрх хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийн дараа сайд Ц.Даваасүрэн яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
– Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийг эцэслэж, танилцуулах үүрэг даалгаварын биелэлт удаашралтай байгааг анхааруулж, ажлыг эрчимжүүлэх,
– Шинэчилж, өөрчилж буй дүрэм, журам, нормын сангийн төлөвлөгөөг танилцуулж, сайдаас чиглэл авах,
– Шинэ Хархорин хотын захиргааг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталж, яаралтай ажилд нь оруулах,
– Газар хөдлөлтийн үед өндөр барилгуудын тэсвэрлэх байдалд шалгалт хийх, Арматурын чанарт лабораторийн шинжилгээ явуулах,
– Барилгуудын паспортжуулах ажлын судалгаа, шаардагдах хөрөнгийн дүн мэдээллийг яаралтай танилцуулах,
– Газрын багц хуулийн төсөл дээр зонхилон гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудаа багцалж, шуурхай танилцуулах
– Үнийн өсөлт тооцуулж, магадлалаар орсон ажлуудын хянан баталгаажуулалтыг түргэвчлэх,
– Тусгай зөвшөөрөл олголтод тавих хяналтаа сайжруулах зэрэг үүрэг даалгаварыг өгөв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.