Сэрэмжлүүлэг: Хууль бус виз зуучлагчид бусдыг залилах, хохироох гэмт хэрэг ихэсжээ

2023-02-27 Мэдээ, мэдээлэл


БНСУ руу хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгөх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгө залилах хэрэг их гарч байгааг Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Мөн хууль бус виз зуучлагчид виз гаргуулахын тулд тус яамны ажилтанд хахууль өгөхийг завдсан байж магадгүй гэх мэдээлэл байна.

БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа иргэдээс хэнээс нь ч визийн хураамж авдаггүй болохыг мэдэгдсэн юм. Иймээс тус улсыг зорих гэж байгаа иргэд өөрийн биеэр визийн мэдүүлэг хүлээн авах байгууллага болон төвөөр үйлчлүүлэхийг зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.