ЭКСПОРТ ӨМНӨХ САРААС 22.8 ХУВИАР БУУРЧЭЭ

2023-02-16 Ханш

 

Монгол Улс 2023 оны 1 дүгээр сард нийт 107 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум америк доллар, импорт 688.0 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5 (61.1%) сая америк доллароор, экспорт 538.1 (99.7%) сая америк доллароор, импорт 131.5 (23.6%) сая америк доллароор тус тус өсжээ.

Харин 2023 оны 1 дүгээр сард экспорт өмнөх сараас 318.0 (22.8%) сая америк доллароор, импорт 145.1 (17.4%) сая америк доллароор тус тус буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.