АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүлэв

2023-01-27 Нам хөдөлгөөний амьдрал

 

АН-ын даргаар сонгогдоод буй Лу.Гантөмөрийг намын даргаар УДШ-д бүртгүүлэх материалыг өнөөдөр хүргүүллээ.

Мөн үеэр АН-ын АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бид намын даргынхаа сонгогдсон тухай материалыг ҮДШ-д хүргүүлэхээр ирсэн байна. Нэр бүхий хүмүүс асуудал шийдэх гэхээр цаг хожиж, бусниулах гэсэн оролдлого хийж байна. Энэ үйлдэл нь хууль бус. Бид хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Харин АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж нэрлээд хуулийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах учиртай. УИХ-дахь АН-ын бүлэг гэдэг Монголын төр дахь АН-ын төлөөлөл. Харин Үндэсний бодлогын хороо гэдэг нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Шинээр сонгогдсон Лу.Гантөмөр даргыг бүртгүүлэхээр хуулийн дагуу материалаа бүрдүүллээ” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг эвлэрлийн хэд хэдэн удаагийн уулзалт хийж, улмаар АН-ын ҮБХ-г хуралдуулсан. Тус хуралдаанаар АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор энэ сарын 19-нд АН намын даргаа сонгосон юм. Намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдсөн. Олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон. Тэрбээр ҮБХ-ны 293 хүнээс 152 хүний саналыг авч ялалт байгуулсан байдаг.

Харин С.Эрдэнийн талын АН намын даргын сунгаагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 28-нд намын даргаа сонгох юм. Мөн намын даргад нэр дэвшсэн 7 гишүүндээ өнөөдөр батламжийг нь гардууллаа.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.