Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид саатуулаад байна

2023-01-19 Мэдээ, мэдээлэл


Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан байна. Тэрбээр 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Саатуулсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ямартай ч түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.