УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023-01-6 Мэдээ, мэдээлэл

 

Өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан байна. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулах юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-аас 6-н газарт нэгжлэг хийж 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.