Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, ӨЗЗЗСГ-ын дарга Ч.Однасан, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш нар өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд, ахлах мэргэжилтэн Н.Ганбат нартай уулзаж Юнивишн ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар тодрууллаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл уулзалтын үеэр “Юнивишн компани үнэ тарифтаа өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн. Манай хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж нэмэлт судалгаа, мэдээлэл гаргуулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр түр хойшлогдсон бөгөөд хянагдаж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн үнээр төлбөр авахгүй байх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн. Мөн ШӨХТГ-аас ч энэ талаар шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Юнивишн ХХК өмнөх сард нэмэгдүүлж авсан төлбөрийг дараа сарын төлбөрт суутган тооцох байдлаар хэрэглэгчдэд буцаан олгох, мөн хуучин тарифаар төлөлт хийсэн тохиолдолд таслалт хийхгүй, төлбөрийн зөрүүг нэхэмжлэхгүй байх зохицуулалт хийгдэж байгаа талаар урьдчилсан байдлаар бидэнд мэдэгдсэн. Манай хорооноос үнэ тарифын өөрчлөлт оруулах асуудлыг хянаад эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд уг өөрчлөлтийн талаар Юнивишн компани нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.