Татварын ерөнхий газраас өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэв.
Өнгөрсөн сарын буцаан олголтоосоо 18 мянга 290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлсөн. Энэ сар ч мөн иргэд буцаан олголтоороо татвараа төлөх боломжтой байна.
Буцаан олголтод 2022 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. Мөн НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно.
Сугалааны тохиролд:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.